ЭХЯ-ны спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн дөрвөн төрөлд зохион байгуулсан ЭХЯ-ны спортын тэмцээнд таван газрын баг өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. “Шилжин явах цом 2017”-н эзнээр Төрийн захиргаа удирдлагын газар тодорсон нь 76 оноо буюу нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, нэгдсэн дүнгээр тэргүүлэв. Харин Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар 68 оноо буюу нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж хоёрдугаар байранд орлоо. Удаахь байранд 60 оноо буюу хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэнээр Бодлого төлөвлөлтийн газар шалгарав.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭХЯ-ны шилжин явах цом” спортын тэмцээний зорилго нь хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ажилтнуудаа эрүүл үйлсэд уриалахад чиглэж байна.




