Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн ордноо 1000 эмчид хүндэтгэл үзүүлж байна

2017 оны 3 сарын 31

Олон улсын эмч нарын өдөр нь иргэд эмчдээ талархлаа илэрхийлдэг, эмч нар нь мэргэжлээрээ бахархдаг өдөр. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа 5 хүн тутмын нэг нь ЭМЧ байдаг. Дэлхийн олонх улсад эмч нарын дийлэнх хувь эрэгтэйчүүд байдаг бол манай улсын эмч нарын дийлэнх хувь нь буюу 10 эмч тутмын 8 нь эмэгтэй эмч байдаг онцлогтой. Насны хувьд авч үзэхэд 10 эмч тутмын 3 нь сургуулиа дөнгөж төгсөөд ажиллаад удаагүй байгаа залуучууд, 5 нь ажил мэргэжилдээ дадлагажиж, туршлагажсан ид насныхан бол 2 нь залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, арвин туршлагаа өвлүүлж байгаа ахмад үеийн эмч нар байна. Эмч нарын 60 хувь нь Улаанбаатар хотод, 40 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байна. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн үе үеийн эмч нараас Монгол Улсын баатар 1, Хөдөлмөрийн баатар 7, Ардын эмч 19, Ардын багш 1, Хүний гавъяат эмч  249, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан 53, Гавъяат багш  20, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 2, Төрийн шагналт 27 төрөн гарчээ.

123

123

 

        Өнөөдөр энэхүү танхимд төр засгийн удирдлагуудаас гадна Эрхтэн шилжүүлэх мэс заслыг эх орондоо амжилттай хөгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч О.Сэргэлэн тэргүүтэй Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон, Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баян-Өндөр тэргүүтэй Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн хамт олон, Монгол Улсад ангиографийн оношилгоо, эмчилгээг амжилттай хөгжүүлж байгаа Анагаах ухааны доктор З.Лхагвасүрэн тэргүүтэй хамт олон, хүүхдийн зүрхний катетер, ангиографийн тусламж, үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Т.Болормаа тэргүүтэй хамт олон төрөлхийн уруул, тагнайн сэтэрхийн оношилгоо, эмчилгээний асуудлыг эх орондоо цогцоор нь нэвтрүүлж чадсан Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч Г.Аянга тэргүүтэй хамт олон, зохиомол орчинд үр шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа Анагаахын шинжлэх ухааны магистр Б.Пүрэвтогтох тэргүүтэй Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн хамт олон,

 

          Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Анагаах ухааны доктор Ц.Саруул эмч тэргүүтэй зүрхний титэм судасны нарийсал, зүрхний гажгийг дэвшилтэт арга буюу судсан дотуурх мэс ажилбараар эх орондоо эмчилж эхэлсэн хамт олон зэрэг ачтан, алтан гартнууд хүрэлцэн ирээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42126
0 эможи
keyboard_arrow_up