Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

74 мянга гаруй иргэнд татварын хөнгөлөлт олгоно

2017 оны 3 сарын 31

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлж татварын албанд өгөөд байна. Иргэдийн материалыг хоёрдугаар сарын 15-ны дотор авсан бөгөөд хөнгөлөлтийн мөнгийг дөрөвдүгээр сараас эхлэн өгөхөөр хуульчилсан байдаг.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайланг татварын албанд  өгсөн н бөгөөд  нийт 45,0 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 503  татвар төлөгч буюу 0,5 тэрбум төгрөгөөр илүү юм.

Буцаан олголт авахаар 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос өмнө ХХОАТ-ын тайлангаа ирүүлсэн, нийслэлийн 1-р ээлжийн 11354 иргэний 8,8 тэрбум төгрөгийн баталгаажуулсан илүү төлөлтийг дөрөвдүгээр сард,  нэгдүгээр сарын 20-ноос 2 сарын 15-ны дотор тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлөлтийг 5,6 -р сард багтааж буцаан олгохоор Нийслэлийн төрийн сангаас төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42119
0 эможи
keyboard_arrow_up