Ирэх найман сард 360 айлын ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ашиглалтанд орно

-НИЙТ 214 АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХААР БҮРТГЭЖЭЭ -
Өнөөдөр ТОСК-аас 214 айлыг орон сууцыг зорилтот бүлгийг оруулах талаар болон шинээр 360 айлын орон сууц төрийн санд шилжүүлсэн, тус орон сууцанд орох иргэдийн ямар шалгуураар ангилан оруулсан, журамд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрөөс эхлэн түрээсийн орон сууцанд орохоор хүсэлт илгээсэн иргэд ТОСК-ийн цахим хуудаснаас өөрийн дараалалаа харах боломж бүрдэх аж.
2016 оны засгийн газрын 169-р тогтоолоор нэмэлтээр орсон өөрчлөлтийн хувьд өмнө нь 30-50 метр кварат гэж байсныг 70 болгож нэмэгдүүлсэн. Мөн барилга хот байгуулалтын яамнаас 29, 25-р тушаалаар метр квадратын үнийн хувьд 5500 байсныг 6000 мянга болгож нэмэгдүүлжээ.
Мөн эрэмбэлэхдээ төрийн албан хаагчдыг төрийн албанд ажилласан жил болон гавъяа шагналыг байдлаар нь, залуу гэр бүл, хувийн хэвшил, өрх толгойлсон эцэг эх, 0-10 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл хувьд бага насны хүүхдээр нь, хэрвээ хүүхэд тэнцсэн юм бол хамгийн бага насны хүүхдийн тоогоор нь, ахмад настаны хувьд насны тоогоор нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зэрэг алдалтын хэмжээ болон хугацаагаар нь, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдийг шалтгаан нөхцөл болон хохирлын хэмжээгээр эрэмбэлэхээр болсон байна.
Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 68,59м.кв 3 өрөө 214 айлын орон сууцны байр болон Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс аймгуудад захиалгаар бариулсан орон сууцны байруудыг тус тус түрээсэнд хамруулах юм.
-ТҮРЭЭСЛЭГЧИД ГУРВАН САРЫН ТҮРЭЭСИЙН МӨНГИЙГ ТОСК-ИЙН ДАНСАНД БАЙРШУУЛНА-
Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа гурван сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна. Энэ удаад “Буянт-Ухаа2” хорооллын 68.59 мкв 3 өрөө байранд эрэмбэлэгдэж хамрагдах иргэд түрээсийн нэг сарын төлбөрт 411.540 төгрөг, 3 сарын барьцаа төлбөрт 1.234.620 төгрөгийг ТОСК-ийн дансанд тус тус байршуулах юм. Түүнчлэн цахилгаан болон халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөр зэрэг урсгал зардлыг ашиглалтаасаа хамаарч түрээслэгч нь өөрөө төлөх юм. Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа энэ оны гуравдугаар сард дуусгавар болох юм. Дээрх иргэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй бол ТОСК-с түрээсийн материал бүртгэлийн тов зарлахад нэмэлт материалаа бүрдүүлж өгөх шаардлагатай юм.
Дараагийн түрээсийн орон сууцны ШИНЭ БҮРТГЭЛИЙН ТОВЫГ Засгийн газраас түрээсийн орон сууцны санд орон сууц хуваарилсан тохиолдолд албан ёсоор ХМХ-р дамжуулан зарлах аж.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт иргэд 5 хүртлэх жилээр гэрээ байгуулан хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ.
Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжсэн орон сууцнуудыг орон нутаг тус бүрээр харуулбал:
1. Улаанбаатар 350 223 214 787
2. Дархан-Уул 83 0 69 152
3. Увс 84 0 21 105
4. Ховд 96 0 20 116
5. Архангай 120 0 0 120
6. Сэлэнгэ, Мандал 90 0 12 102
7. Хэнтий, Чингис 96 0 24 120
8. Хэнтий-Бор-Өндөр 10 0 0 10
НИЙТ 929 223 360 1512
-ТЭНЦСЭН АЙЛЫН ОРЛОГО ХҮРЭХГҮЙ БОЛ ДАРААГИЙН ИРГЭНИЙГ ОРУУЛНА-
ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй
-Шинээр ашиглалтанд орох 972 түрээсийн орон сууц хэзээ ашиглалтанд орох вэ. Барилгийн ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Энэ орон сууцны барилгын ажил одоогийн байдлаар 70%-тай болж байна. Ирэх 8,9-р сард ашиглалтанд орох боломжтой. Байрлалын хувьд Буянт-Ухаа-2 хороололдоо байгаа юм.
-Материалаа өгөөд шалгараагүй хүмүүс яах вэ?
-Бүртгэл нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байгаа. Бид 972 айлаас хэдийг нь төрийн санд шилжүүлэхийг одоогоор мэдэх боломжгүй байна. Тухайн бүртгэл эхэлснээрээ нээлттэй явуулна. Өнөөдөр сайтдаа энэ хэвлэлийн хурлын дараа нээлттэй тавьна.
-Шалгарсан хүмүүсийн орлого хүрэхгүй тохиолдолд яах вэ?
-Шалгарсан хүмүүс барилга хот байгуулалтын яамны тушаалаар эрэмбийн зарчимаар явагдана. Орлого хүрэхгүй тэнцсэн хүмүүс бол дараагийн хүнийг оруулна.
ТОСК-ийн ГХУГ-ын дарга Б.Батбаатар
-Одоогийн зорилтот бүлгийн иргэдэд 214 орон сууцныг квотын хувьд хувиарласнаар нь ангилан хэлбэл залуу гэр бүлд нийт орон сууцны 20% буюу 43 орон сууц, төрийн албан хаагч 25% буюу 53, хувийн байгууллагад ажиллагсдад 20% буюу 43, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 5% буюу 11, өрх толгойлсон эх эцэг 5% буюу 11, өндөр настаны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувьд 15% буюу 32, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 5% буюу 11, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 5% буюу 10 орон сууц хувиарлагдсан байна. Ингээд нийт 214 орон сууц квотыг хувиарласан байна.
Нийт бүртгэгдсэн иргэдээс залуу гэр бүл 155 иргэн бүртгэгдсэнээс 43 иргэн орон сууцанд орох эрэмбийн дагуу тэнцсэн байна. Төрийн албан хаагчдаас 372 иргэн бүртгэгдсэнээс 53 иргэн, хувийн хэвшилээс 572 иргэнээс 43, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлээс 13 хүн бүртгэгдсэнээс 11 хүн, өрх толгойлсон эцг эхээс 16-аас 11 хүн, ахмад настанаас 795 хүнээс 32, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 158 хүнээс 11 хүн, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдээс 10 иргэнээс 10 иргэн хамрагдан орохоор болсон байгаа.
Мөн энэхүү бүртгэл өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд явагдсан юм. Яагаад бид өмнө нь бүртгэгдсэн иргэдээс бүртгэлээ явуулсан бэ? гэхээр барилга хот байгуулалтын яамнаас батлагдсан журмаар бүртгэгдсэн материал бүтэн жилдээ хүчинтэй байна гэсэн учраас хүчинтэй материалаас 214 айлын бүртгэлээ явуулсан байгаа. Бүртгэлд ороогүй байгаад яах иргэдийн хувьд одоо бид яах вэ? гэсэн асуудал байгаа. Тэдэнд хандаж хэлэхэд та нар журмын дагуу шинээр материлаа бүрдүүлээд өгч болно. Энэ бүртгэгдсэн 214 хүнээс бидний зүгээс дахин орлогын судалгаа хийнэ. Орлогын хувьд хүрэлцэхгүй тохиолдолд доороосоо дээш гарах замаар нээлттэй шалгаруулна гэв.




