Өнөөдөр оффшорчдыг эсэргүүцэж жагсана
Улс төрийн намууд, 30 гаруй нийгмийн хөдөлгөөн, ТББ-ууд Монгол Улсад нүүрлэсэн өрийн дарамт, ядуурал ихэссэний улмаас нийгэмд зайлшгүй хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэн ОФШОРЫН ЭСРЭГ нэгдсэн хөдөлгөөн байгуулжээ.
Тэгвэл тус хөдөлгөөний санаачилгаар оффшорчдыг эсэргүүцсэн жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд 12 цагаас зохион байгуулна гэдгээ зарлаад байна. Энэ удаагийн жагсаал нь “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя” гэх уриатай байх юм байна. Мөн тэд “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”, “Нэгдэл бол хамгийн сайн тэмцэл”, “С.Баярыг эргүүлэн татая” гэх мэт уриа лоозон бэлдсэн байна.
АТОЗ-ийн фэйсбүүк группт “Цагдаа хүчний байгууллагууд ард түмнийхээ талд орохыг уриалж байна, дэмжээд өгөөрэй” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Гэрэл зургийг MPA.mn-ээс


1.jpg)





