Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийнхаа гадаа жагслаа

2017 оны 3 сарын 27

Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид өнөөдөр 08:30 цагт сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийлээ.

 

Ахлах, дунд ангийн сурагчид өнөөдөр хичээлдээ суугаагүй шалтгаан нь багш нар нь хичээлээ дохионы хэлээр орохгүй байгаа учраас хичээлийн цаг үр дүнгүй өнгөрдөг гэсэн байна. 

Тэд гартаа барьсан цаасан дээрээ “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн бичжээ. 

Мөн зарим багш нар хүүхдийн эрхийг зөрчиж биед нь халдах, үснээс нь зулгаах зэрэг үйлдэл гаргадаг тул ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэв. 

29 дүгээр сургууль дохионы хэлний ганцхан орчуулагчтай бөгөөд багш нарын дохионы хэлний чадвар муу, зарим багш нарын хувьд дохионы хэлийг сайн мэддэггүйгээс хүүхдүүдэд хичээлээ ойлгоход хүндрэл үүсдэг хэмээн сурагчид хэллээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

гэрэл зургийг MPA.mn-ээс 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41967
0 эможи
keyboard_arrow_up