Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Уралдаж байсан автомашинууд осолдож, ШТС-ын орчимд шатжээ

2017 оны 3 сарын 27

Энэ сарын 17-ны өглөө 04:18 цагт  Баянзүрх дүүргийн 5-р хороо,  Цайз захын урд замд нэгэнтэйгээ уралдаж байсан хоёр машин осолджээ. Улмаар 48-34 УНН улсын дугаартай Аксент маркийн суудлын автомашин тормоз бариагүйгээс урсгал сөрөн замын хамгаалалтын хашлага мөргөн онхолдож, шатахуун түгээгүүрийн баганыг мөргөн шатаж эхэлжээ.

Осол болох үед ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан түгээгч Э.Аззаяа, М.Эрдэнэтуяа нар нь мэргэжлийн туршлагаа ашиглаж, иргэний үүргээ биелүүлэн ШТС-ын анхан шатны багаж хэрэгсэл болох галын хороор галыг шуурхай унтраажээ. Мөн бусад иргэдтэй хамтран онхолдсон машиныг босгож зорчигчийн амь нас, эд хөрөнгийг хамгаалсан байна. Галыг унтраасны дараа  Цагдаагийн газрын 102, Түргэн тусламжийн 103 болон “Шунхлай” ХХК-ийн Шуурхай зохицуулалтын албанд ослын дуудлагыг өгч зохих журмын дагуу ажиллажээ. Түргэн тусламжийн эмч нарын хэлж буйгаар, жаахан л цаг алдсан бол жолоочийн амь насанд аюул учрах байсан аж. Түүнчлэн, хэрэв онхолдсон машинд гарсан галыг түргэн шуурхай унтраагаагүй бол хүний амь эрсдэж, цаашлаад шатахуун түгээх станц дэлбэрэлтэд өртөх ч болзошгүй нөхцөл байдалтай байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41945
0 эможи
keyboard_arrow_up