Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг сургалт боллоо

2017 оны 3 сарын 22

Хууль зүй дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Хүн худалдаалах, хууль бусаар хил давуулахын эсрэг хилийн албадын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь” сэдэвт сургалтыг хууль сахиулах алба хаагчдын дунд зохион байгууллаа.

Тус сургалтад ОУШХБ-ын Бангкок дахь бүсийн хилийн удирдлага, шилжих хөдөлгөөний ахлах мэргэжилтэн Донато Колучи, Филиппиний Хүн худалдаалахын эсрэг байгууллагуудын зөвлөлийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий прокурор Дарлене Пажарито нар оролцсон юм. Энэхүү сургалт нь ХЗДХЯ, ЦЕГ, ХХЕГ, ГИХЕГ- аас хилийн боомт, шалган нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг хариуцсан нарийн мэргэжлийн төрийн тусгай алба хаагчид болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж буй анхны үйл ажиллагаа болж байгаагаараа онцлог юм. Тус сургалт 2017 оны гуравдугаар сарын 21-23-ныг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41813
0 эможи
keyboard_arrow_up