Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөртэй болно

2017 оны 3 сарын 21

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ) Ногоон хөгжил тэр дундаа эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, ДДНХБ-ын суурин төлөөлөгч Жон Лайонс нар гарын үсэг зурлааУг санамж бичигт дараах дөрвөн зүйлийг тусгаж өгсөн байна.

  1.  Эрчим хүчний хэмнэлтийн 2017-2020 оны үндэсний хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

  2. Холбогдох салбарын яамд, орон нутгийн засаг захиргааны агентлаг, хувийн хэвшлийн салбартай хамтран үүрэг хүлээсэн хэрэглэгчид болон бусад эрчим хүч хэрэглэгчдийн дунд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн шаардлагад нийцсэн эрчим хүчний төслийг бэлтгэх;

  3.  Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих санхүүгийн болон санхүүгийн бус урамшууллыг бий болгох;

  4. Судалгаа шинжилгээ, бодлого, институцын орчин, ногоон барилгын стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, төслийн кэйс судалгааны ажил зэрэг институцын мэдлэг, туршлагыг түгээх, дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах, хамтын судалгааны тайлан хэвлүүлэх, чадавхи дээшлүүлэх арга хэмжээ, бусад семинар, хурал, зөвлөгөөг зохион байгуулах замаар хэрэгжүүлэх 

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41806
0 эможи
keyboard_arrow_up