Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

"Наурыз 2017" казах ёс заншил сурталчлах өдөрлөг болж байна

2017 оны 3 сарын 20

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, Монголын Казах залуучуудын хөгжлийн төв хамтран Казах ёс заншил сурталчилах “Наурыз-2017” өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Уг арга хэмжээ нь Казах ёс заншлыг, тэр дундаа Наурызын баярыг олонд сурталчлах, үйл ажиллагааг танилцуулах гол зорилготой юм.

Наурыз бол өвлийг өнтэй давж, удаан хүлээсэн хаврын урин цагтай учран золгосныг бэлгэдэн хотол олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн, тэдний замналаас суралцаж, сургаалийг сонсох жил бүрийн өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодгоороо онцлог билээ. Наурызын баярт дэлхий нийтээр ач холбогдол өгч,  тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан.

Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй авьяас билэгт зорьсондоо тууштай Казахын иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Казах иргэдийн дотор Улсын болон Хөдөлмөрийн баатар цолтон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролын салбараас олноор төрөн гарсан аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41763
0 эможи
keyboard_arrow_up