Долоон азтан дөрвөн сая төгрөг хожлоо
2017 оны 3 сарын 20

НӨАТ-ын урамшууллын 2017 оны хоёр дахь удаагийн сугалааны тохирлоор долоон азтан 4 сая төгрөг хожсон байна. Өчигдөр орой 19:35 цагт Боловсрол телевизээр шууд дамжуулсан юм. Иргэд 2017 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлж сугалаанд оролцсон юм. Супер сугалаанд 16083035 дугаар тодорсон ч азтан шалгараагүй байна. Өчигдрийн сугалаагаар 4 сая төгрөгт тохирсон 7 баримт, 500 мянган төгрөгт тохирсон 105 баримт, 100 мянган төгрөгт тохирсон 974 баримт, 20 мянган төгрөгт тохирсон 9291 баримт байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41731
0 эможи




