Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ҮБХИС-ийнхан “Монгол цэргийн өдөр“-т зориулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

2017 оны 3 сарын 17

123Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон Монгол улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл, ҮБХИС-ийн удирдлага, бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Үйл ажиллагааг нээж ҮБХИС-ийн хошууч генерал Ч.Чойжамц хэлсэн үгэндээ “Монгол улсын халдашгүй дархан байдлын төлөө үеийн үед зүтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэе. Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь үеийн үед бахархам амжилт үзүүлсэн олон төгсөгдийг төрүүлэн гаргасаар ирсэн. Цаашид ч энэ ажлаа илүү улам зоригтойгоор хийх болно. Та бүхэн сайхан баярлаарай.” Хэмээсэн юм.

Тус арга хэмжээний үеэр “Оны тэргүүний цэргийн албан хаагчдыг шалгаруулах тухай” болон “Шагнал гардуулах тухай” Батлах хамгаалахын сайд, ҮБХИС-ийн захирлын тушаалыг танилцуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Мөн ҮБХИС-ийн  “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн даргын мэндчилгээ Д.Оюунцэцэг нийт ажилчин алба хаагч эрчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, ҮБХИС-д ажиллаж байгаа “Мөрдөстэй гэр бүл”-үүдийг алдаршуулж дурсгалын зүйлс гардуулсан юм.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгийн бяцхан эмэгтэй цэргийн алба хаагчдаас ҮБХИС-ийн нийт эрэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.


123


123

123



123

123

123

123

123


123


123

123

123

123
123



123

123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41720
0 эможи
keyboard_arrow_up