Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЭРГИЙН БАЯР: “Монгол цэргийн өдөр“-ийг 1946 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ

2017 оны 3 сарын 17

Хамгийн анх БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт "Цэргийн баяр"-ын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гарч байжээ. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтооп гаргах хүсэлт тавьсан байна.

Ингээд түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ.  Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа гурав дугаар сарын 18-ны өдөр байгуулсан учир энэ өдрийг  цохон тэмдэглэх болсон байна.

123
 

Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг тогтоолд тусгаад жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгож байжээ.

123

Харин үүнээс хойш 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Э.Бат-Үүл нар энэ хуулийг санаачлан өргөн барьсан юм.

123

Энэ өдөр нь цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархахад ихээхэн ач холбогдолтой  гэж хүмүүс үздэг....

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41719
0 эможи
keyboard_arrow_up