ЦЭРГИЙН БАЯР: “Монгол цэргийн өдөр“-өөр гарах үзвэртэй танилцаарай
Удахгүй болох “Монголын цэргийн өдөр” та ханиа, хүүгээ, дүүгээ, найзыгаа хэрхэн баярлуулж, юу үзүүлэх вэ гэж бодож байна уу. Тэгвэл энэ сарын 18-нд хаана юу үзэж болохыг танд танилцуулъя.
- УБ паласт 19:00 цагт
ХЦДБЧ-ийн гоцлол дуучин Г.Батсүхийн “Тэнгэр нь цэлмэг эх орон” DVD-ны баярын тоглолт

-Улаанбаатар чуулга
Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтоо 2017 оны 3-р сарын 18-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаа дахин үзэгч олондоо толилуулахад бэлэн болоод байна.
Тоглолтонд Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэх юм. Ерөнхий найруулагчаар Р.Мөнхсайхан, Хөгжмийн зохиолч, продюсерээр О.Чинбат нар ажиллах аж.

-Crocus Event Hall
Ерээд оны залуусын хайр дурлал, залуу насны хамгийн нандин бүхнийг санагдуулах, залуусын шүтээн “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлаг, мөн Гитарчин Д.Өлзий-Орших, дуулсан дуу бүр нь хит болж байсан, охидын шүтээн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, цээл сайхан хоолой, урлагийн төлөө гэсэн уужим сэтгэлээрээ ялгарах СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн гээд урлагийн шилдгүүд зөвхөн энэ үдэш Крокуст цуглах нь. Мөн энэхүү тоглолтын “чимэг” болж МУГЖ Т.Ариунаа эрчүүддээ зориулан өөрийн уран бүтээлээрээ бэлэг барих бол Монголын рок поп ертөнцийн “акул”-уудын нэг "Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун энэ үдэш фенүүдтэйгээ уулзах гэж байгааг дуулгая.

Grand Haan IRIS-т 19:00 цагт
“Чоно” хамтлагийн тоглолт
Гранд хилл-д 19:00 цагт
Залуу хос дуучин Жаки ба Сараа нарын Сан-Ремо 80 тоглолт
СТӨ-нд 19:00 цагт
“Шинэ үе” продакшны “Гүргэр хань” хошин шогийн тоглолт.

МҮЭСТО-нд
Х ТҮЦ хамтлаг “Шилдэгийн шилдэг тоглолт”-оо МҮЭСТО-д өдөр бүр тоглож байна. 2015-2016 оны шилдэг бүтээлүүдээ үзэгчиддээ дээжлэн хүргэж буй нь энэ юм. 2-3 жилийн хөдөлмөр шингэсэн шилдэг бүтээлүүдийг 2 цаг гаранд багтаан үзнэ гэдэг юутай завшаан.

Тусгаар тогтнолын ордонд
Хошин урлагийн “Эмоци” продакшн “Миний топ эхнэр” интертаймент инээдмийн шоу тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.





