Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2017 оны 3 сарын 13
.jpg)
2017 оны 03 дугаар сарын 11, 12-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 497 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 353 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон 1, мөргөлдсөн 11. Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 88 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
- СБД-ийн нутаг “Сансар-32” дэлгүүрийн баруун замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 40 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
- БГД-ийн нутаг “Од” кинотеатрын зүүн замд амины H.Verna маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай Э нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41584
0 эможи




