Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЗТХЯ: Транзит тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нарыг сургалтад хамруулна

2017 оны 3 сарын 11

Далайд гарцгүй улс орнууд аль тивд оршдогоос үл хамааран нийтлэг тулгардаг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг. Монгол Улс далайд гарцгүй гарах гарцгүй ч газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр логистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой.

Тиймээс, манай улс газар зүйн байрлалын энэхүү байдлаа ашиглан Ази-Европыг холбосон тээвэр логистикийн төв болох боломжтой бөгөөд транзит тээврийг хөгжүүлснээр далайд гарах боломж бүрдэх төдийгүй тээвэр логистикийн салбараас олох орлого нэмэгдэх, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг бууруулах боломж бүрдэх юм.

Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэлтийг зохион байгуулах, хяналт тавих мэргэжилтнүүд болон тээвэрлэгч жолооч нарыг сургах сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Олон улсын автотээврийн холбоо /IRU/-тай хамтран зохион байгуулах гэж байна. 

Иймд, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээвэрлэлтийг зохион байгуулах, хяналт тавих мэргэжилтнүүд болон тээвэрлэгч жолооч нарыг сургах сургалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Олон улсын автотээврийн холбоо /IRU/-тай хамтран энэ сарын 24, 27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тээвэрлэгч жолооч нар “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт энэхүү сургалтад хамрагдсанаар ТИР карнейн хүрээнд тээвэрлэлт хийх сертификаттай болох боломжтой юм.

Энэхүү сертификат олгох сургалтыг манай улс дотооддоо зохион байгуулдаггүй бөгөөд Олон улсын автотээврийн холбооноос зохион байгуулдаг. Цаашид дотооддоо тус сургалтыг зохион байгуулахаар сургагч багш нарыг Олон улсын автотээврийн холбоотой хамтран бэлтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41543
0 эможи
keyboard_arrow_up