Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүх цэргийн баяраар тоглоно

2017 оны 3 сарын 10

Эр цэргийн баяр буюу энэ сарын 18-ны өдөр "ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН” нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин бол Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Г.Батсүх юм.

 

Тэрээр Монгол улсынхаа дархан хилийн торгон зурвасаар жилдээ хоёр удаа тойрон тоглолт хийдэг Хилчин дуучин төдийгүй хөтлөгч нэгэн. Дуучин Г.Батсүхийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш залуу гэдгээрээ ид гялалзаж яваа өнөө цагийн авъяалаг уран бүтээлч хэмээн үеийнхэн нь онцолдог.

 

ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН нэртэй тоглолтоо тэрээр хоёрдахь удаагаа сонсогч түмэндээ тавих гэж байгаа бөгөөд энэ удаад цэргийн баяр болох 18-нд тоглохоор болжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41506
0 эможи
keyboard_arrow_up