Хүүхэд хулгайлахыг завдсан сэжигтнийг саатуулжээ
2017 оны 3 сарын 10

Өнгөрөгч мягмар гаригт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороо 11-р хороолол орчимд хичээлээ тарааж харьж явсан дунд сургуулийн сурагчийг үл таних этгээд мансууруулан хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тус хэргийн материалыг шалган сэжигтнийг олж байцаалт авч эхэлжээ.
11 настай сурагч Т-г үл таних этгээд амыг нь таглан хүчээр авч явахыг завдсан бөгөөд байрных нь эмэгтэй хүүхдийг таньж аварсан билээ. Хохирогч тухайн үед ухаан балартсан байдалтай байсан бөгөөд одоогоор биеийн байдал сайн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41498
0 эможи




