Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гоо сайхны тарилга, эмийг олон нийтийн сүлжээгээр авахгүй байхыг анхааруулж байна

2017 оны 3 сарын 09

Xоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр тунт витамин С гэсэн тариануудыг иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль бусаар импортлон худалдан борлуулж байгаа зөрчил илэрч байгаатул та тарилгыг хийлгэхдээ доорх мэдээллийг шалгана уу гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ:

1.Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ. /ЭМЯ-наас авсан/

2.Гадна хайрцаг болон доторх савлагаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх

3.Хайрцаг дээр Монгол Улсын эмийн бүртгэлийн дугаар байгаа эсэх.

Хууль бусаар худалдан борлуулж байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41482
0 эможи
keyboard_arrow_up