Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЗЦА-ныхан “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдлаа

2017 оны 3 сарын 09

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. 

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр /2017.03.09-ний өдөр/ “Grandmed” эмнэлэгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо, байгалийн ямар ч үзэгдэлийн үед замын голд зогсон ажил үүргээ гүйцэтгэж байдаг Замын цагдаагийн алба хаагчдыг төлөөлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрууллаа. 

Алба хаагчид бөөр болон эхо, дотор, зүрхний бичлэг зэрэг бусад холбогдох үзлэг, оношлогоонд хамрагдаж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41481
0 эможи
keyboard_arrow_up