ЗЦА: Хоногийн нөхцөл байдлын мэдээ
2017 оны 3 сарын 09
.jpg)
2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 284 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 225 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 5 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3, мөргөлдсөн 9. Сургуулийн насны 1 хүүхэд зам тээврийн осолд өртсөн.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
- ХУД-ын 4-р хороо “Viva City” хорооллын замд амины T.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь амины T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц нарын 2 хүн гэмтсэн.
- БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөөний замд T.Prius маркийн автомашины жолооч М нь явган зорчигч 6 настай Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь 12 настай ахын хамт явж байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41467
0 эможи




