Батлан хамгаалах яам бүсгүйчүүддээ сонгодог урлагаар бэлэг барив
2017 оны 3 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яамны удирдлага, нийт алба хаагч эрчүүдээс үйл хэрэг нэгт, тангараг нэгт бүсгүйчүүддээ сонгодог урлагийн үдшээр бэлэг барилаа. Германы нэрт зохиолч, яруу найрагч Эрнст Хофманы цомнолоор Францын алдарт хөгжмийн зохиолч Лео Делибийн туурвисан "Коппелия буюу Цэнхэр нүдэн бүсгүй" бүжгийн жүжгийг сонирхон, урлагийн гоо сайхан, тансаг хөгжмийн аялгуу, балетын хүнд хүчир боловч сэтгэл гэгэлзүүлэм үзүүлбэрийг шимтэн соёрхсон дайчин бүсгүйчүүддээ баярлалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41439
0 эможи




