Согтуу жолооч наймдугаар ангийн охиныг дайрч аминд нь хүрчээ
.jpg)
2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 349 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8, мөргөлдсөн 12, үл хөдлөх зүйл мөргөсөн 1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгдсэн. Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртөж 1 хүүхэд нас барсан
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 62 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг 13 хороо 15 хороололын замд T.Ipsum маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон сургуулийн насны 8-дугаар ангийн сурагч С мөргөж амь насыг хохироосон
Орон нутагт:
- Дархан Уул аймгаас Сэлэнгэ явах замд Хар морьтийн хөтөл гэх газраас баруун 2 км-т асфальтан замд З жолоочтой prius маркийн автомашин онхолдож зорчигч А амь нас нь хохирч 2 зорчигч хүнд хөнгөн гэмтсэн




