Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгджээ

2017 оны 3 сарын 06

2017 оны 03 дугаар сарын 04,05-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 499 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 367 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 21, үл хөдлөх зүйл мөргөсөн 1. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгдсэн. Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртсөн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Улиастай салдаг уулзварын зүүн замд H.Verna маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Pruis-11 маркийн автомашиныг мөргөөд хэргийн газрыг орхин явсан.

Орон нутагт:

  1. Архангай аймгийн Хашаат сумын Номхон баг, Архангай салдаг уулзвараас баруун хойш 2 км-т асфальтан замд Э жолоочтой N.Sunny маркийн автомашин онхолдож зорчигч О, Б нарын 2 хүний амь нас хохирсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41395
0 эможи
keyboard_arrow_up