Өнөөдөр дэлхийн шүдний эмч нарын өдөр тохиож байна
2017 оны 3 сарын 06
Амны хөндий эрүүл мэнд бие эрүүл байхын үндэс гэгддэг. Шүд өвчилснөөс бусад эрхтэнд нөлөөлдөг тул шүдний эрүүл мэндээ байнга анхаарч, тогтмол үзлэгт орохыг эмч нар зөвлөдөг билээ. Тэгвэл энэ чухал зүйлийг хийж, биднийг сайхан инээмсэглэхэд тусалдаг шүдний эмч нарын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг олон улсын шүдний эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.
Та үүнийг мэдэх үү?
Хамгийн анхны мэргэжил
- Шүдний эмч нь манай гараг дээр үүсч бий болсон хамгийн ахны мэргэжлүүдийн нэг гэдгийг та мэдэх үү? Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн хувьд амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Дэлхийн анхны шүдний эмч Хэси Ра хэмээх хүн байсан бөгөөд МЭӨ 2600 онд Египетэд амьдардаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
- Дэлхийн хамгийн анхны шүдний эмнэлгийг 1828 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Охио дахь Бэйнбриджид Жон Харрис нээж байжээ.
Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх вэ?
Тэдгүйгээр бид хэрхэн эрүүл шүдтэй, аз жаргалтайгаар инээмсэглэх билээ. Хэрвээ та шүдний эмчтэйгээ удаан холбоо бариагүй бол өнөөдөр утсаар ярьж, зурвас илгээн, талархлаа илэрхийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41391
0 эможи





