Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монголын хөрөнгө оруулалтын чуулган Канадад болж байна

2017 оны 3 сарын 06

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам жил бүр Канадад болдог дэлхийн уул уурхайн PDAC хуралд оролцдог. Энэ жилийн дэлхийн хурал өчигдөр /2017.03.05/ Торонто хотноо эхэлжээ. Хурал ирэх лхагва гариг буюу гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Хурал  “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” хэлэлцүүлгээр эхэлжээ. Энэ үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломжууд, хайгуулын шинэ нээлтүүд, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар голлон ярилцаж байна.

Тус хуралд салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/, Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон хэвлэл мэдээллийнхэн оролцож буйг эх сурвалж мэдээллээ.  Монголын хуралд 240 орчим хүн бүртгүүлснээс  150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл юм байна. УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга, хоёр улсын элчин сайдууд илтгэл тавихаас гадна “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” компани болон Монголд хайгуул хийж буй  компаниуд илтгэл тавих юм. Энэ дунд Торонтонгийн хөрөнгийн биржид 2017 онд  IPO хийхээр төлөвлөж буй “Steppe Gold” компанийн илтгэл багтаж байна. Тус компани Алтан цагаан овоо төсөлд хайгуул хийж буй. PDAC хурлын хувьд дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох хурал чуулган гэдгээрээ салбарынхны анхаарлын төвд байдаг ач холбогдолтой арга хэмжээ юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41374
0 эможи
keyboard_arrow_up