Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхээс “Дүнжингарав” уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүллээ

2017 оны 3 сарын 03

Монгол улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоосон юм. Улмаар “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ долоо хоногийн ням гариг буюу гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлогдож, уяачид уралдааны бэлтгэлээ хангаж эхлээд байгаа билээ.

Харин Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас засгийн газрын дээрх тогтоолыг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Улмаар өнөөдөр 16:00 цагт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэж “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Хурдан морины “Дүнжингарав” хаврын уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн 2016 оны 2-р сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41369
0 эможи
keyboard_arrow_up