Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад паспортын хугацааг сунгахгүй

2017 оны 3 сарын 03

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017.03.01-ний өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй болжээ. Учир нь, дэлхийн улс орнууд Монгол Улсын иргэнд олгогдсон энгийн гадаад паспортыг сунгалтгүй байлгах шаардлага тавьсаны дагуу 2017.03.01-ний өдрөөс хойш энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан иргэн заавал паспортаа шинээр захиалах гэнэ. 5 жилийн хугацаатай гадаад паспортын үнэ 32500 төгрөг байх аж. Хэрэв та яаралтай гадаад паспорт авах бол өөрийн биеэр УБ хотод ОӨУБЕГ-ын 1 дүгээр байранд очиж биеийн давхацахгүй өгөгдөл болох хурууны хээгээ шалгуулж яаралтай үйлчилгээний үнэ 10000 төгрөг төлж ажлын гурав хоногт паспорт авах бололцоотой аж. Хүчинтэй хугацаа нь дуусаагүй паспортын хувьд ямар нэгэн асуудалгүй бөгөөд хүчинтэй гэсэн үг юм. 2018 оноос гадаад паспорт чиптэй болно гэж ОӨУБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41359
0 эможи
keyboard_arrow_up