Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР: :Дэлхийн чих сонсголоо хамгаалах өдөр

2017 оны 3 сарын 03

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.

Тус өдөртэй холбогдуулан өнөөдөр УНТЭ-ийн чих, хамар хоолойн эмч нар 10 цагаас саажилттай  хүүхдүүдийн 10 цэцэрлэг дээр үзлэг хийх юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас чимээ шуугианаас үүдэлдэй сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлтэй тулгарч байна.

Иймээс та дараах зөвлөмжийг хэрэгжүүлснээр чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

Үүнд:

–  Хөгжим хэтэрхий чангаар сонсохгүй байх.

Бидний чихэнд 85 децибелээс илүү чанга дуу чимээ аюул учруулдаг. Тиймээс та хөгжим сонсож байгаа бол та дууны дээд хязгаарын 60% – ээс хэтрүүлэхгүйгээр сонсох хэрэгтэй.

–  Чихэвчний хөгжим сонсож байгаа дууг маш сул дээр нь тохируулж сонсох.

–  Концертын танхим, диско клуб, үзвэр үйлчилгээний газарзэрэг чимээ шуугианихтэй газруудад байгаа бол чихний зориулалтынбөглөө хэрэглэх.

Ингэснээр дуу чимээг 5 – 45 децибелээрбууруулах боломжтой.

–  Ухаалаг утасны аппликейшн ашиглан орчны чимээ шуугианы түвшинг тогтмол хэмжиж байх.

–  Чимээ шуугианүүсгэж байгаа эх үүсвэрээс аль болох хол байх нь дүлийрэх аюулаас урьдчилан сэргийлнэ.

–  Чимээ шуугианүүсгэгчийг бүгдийг нь унтрааж, түр зуур завсарлага авч чихээ амрааж байх.

–  Сонсголоо мэргэжлийн эмчид тогтмол шалгуулж байх.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41354
0 эможи
keyboard_arrow_up