Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гандантэгчинлэн хийдэд шинийн 15 хүртэл айлтгал ном хурна

2017 оны 3 сарын 03

"Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн хурал айлтгалуудыг хот  хөдөөгийн хийдүүдэд хурж эхлээд байгаа билээ. Монголчууд шинийн 15-ны дотор багтан гарч буй жилийнхээ заслыг хийлгэн, ном хуруулдаг уламжлалтай.

Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд шинийн 1-15-нд "Чойн-пүрэл-жон-а" буюу номын эрд хувилгаан үзүүлсэн их дүйчин хурал айлдаж байгаа аж. Харин шинийн найманд "Их манал", "Маналын дончод’’,’’Дарь-Эхийн мандал шива" хурлуудыг айлдах бол шинийн 10-нд Манба дацанд "Жигжид", "Гомбо", "Гонгор", "Шанлай", "Данжан", шинийн 11-нд "Дүйхор", "Чогор", "Сагар", "Дүлцон", шинийн 14-нд Манба дацан хийдэд "Бэхэн ганжуур", шинийн 15-нд Манба дацан хийдэд "Сандуйн жүд", "Сожон" тус тус хурах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41352
0 эможи
keyboard_arrow_up