Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

"Е-баримт" олгохгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хатуу шаардлага хүргүүлнэ

2017 оны 2 сарын 24

Зарим нэг үйлчилгээний байгууллага “Е-баримт” олгохгүй байна гэсэн шүүмжлэл Татварын Ерөнхий газарт ирсээр байгаа аж.

 

Тиймээс гуравдугаар сараас эхлэн баримт олгохгүй байгаа болон кассын машинтай боловч түүнийг ашигладаггүй, янз бүрийн шалтаг гарган, хууль дагаж мөрдөхгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хатуу шаардлага хүргүүлж, арга хэмжээ авах ба цаашлаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж ТЕГ-аас мэдэгдлээ.

ТЕГ-ын дарга Л.Зориг "Эхний ээлжинд бид пос машин тавьсан, интернэт орчинтой дунд зэрэглэлийн худалдаа, үйлчилгээний газруудын баримт олгох асуудлыг жигдрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Хамгийн хэцүү асуудал болох Нарантуул, Хархорин, Барс гэх мэт худалдааны төв, захууд E-баримт олгодог болох асуудал дээр бид Нийслэлийн Засаг Дарга, Үйлдвэр Үйлчилгээний хэлтэстэй хамтран ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Тэдгээр худалдааны төвүүдийг дунд нь кассын машинтай болгох асуудлыг бид зохион байгуулна. Үүний тулд, эхлээд пос машин нийлүүлдэг аж, ахуйн нэгж байгууллагуудтай ярилцах шаардлагатай байгаа.

Өөрөөр хэлбэл, кассын машиныг лизингээр, зээлээр өгөх хүсэлт тавих юм" гэлээ.

Одоогоор 38,800 гаруй аж, ахуйн нэгж байгууллагууд кассын машин ашигладаг аж. Кассын машины үнийн хувьд 40,000 - 1,000,000 төгрөгийн хооронд байдаг байна. Монголд 50 орчим байгууллагууд кассын машиныг оруулж ирж үйлчилгээ үзүүлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41313
0 эможи
keyboard_arrow_up