Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

2017 оны 2 сарын 24

2017 оны 02 дугаар сарын 23-ны 20 цагаас 02 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад нутгаар 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.

2017 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 01-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41266
0 эможи
keyboard_arrow_up