Хурдан морины хавар, зуны уралдааны хуваарь гарлаа
2017 оны 2 сарын 23

Засгийн газар 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг хэлэлцэж, баталжээ.
Жилийн өнгө тольдох хаврын төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан сар шинийн дараа буюу ирэх гуравдугаар сарын буюу 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутагт Цагаан хөтөлд болохоор тогтжээ.
Үүний дараа гуравдугаар сарын 12-нд Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад хаврын бүсийн уралдаан болно.
Харин зуны бүсийн уралдаан долдугаар сарын 28-30-ны хооронд Улаанбаатар хот /Хүйн долоон худаг/ Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгуудад зохиогдохоор болжээ.
Уралдааны хуваарь:
2017.03.05
- “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан.
- Хаана: Төв аймаг, Аргалант сум.
2017.03.12
- Хаврын бүсийн уралдаан
- Хаана: Хөвсгөл, Говь-Алтай
2017.07.28-30
- Төвийн бүсийн зуны уралдаан
- Хаана: Улаанбаатар хот, Хүй долоон худаг
2017.07.28-30
- Хойд бүсийн хурдан морины уралдаан
- Хаана: Сэлэнгэ аймаг
2017.07.28-30
- Говийн бүсийн зуны уралдаан
- Хаана: Дундговь аймаг
2017.07.28-30
- Хангайн бүсийн зуны уралдаан
- Хаана: Өвөрхангай аймаг
2017.07.28-30
- Баруун бүсийн зуны уралдаан
- Хаана: Увс аймаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41236
0 эможи




