Харъяа газар, хэлтсийн дарга нартай 2017 оны "Үр дүнгийн гэрээ" байгууллаа
2017 оны 2 сарын 22
Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул харъяа хэлтсийн дарга нартай 2 дугаар сарын 21-ний өдөр 2017 оны “Үр дүнгийн гэрээ” байгууллаа.
2017 онд Цагдаагийн байгууллагаас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах, Цагдаагийн байгууллага, алба хаагчийн эрх зүйн орчныг шинэчилж, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд үр дүнгийн гэрээнд энэ чиглэлээр хийгдэх ажлууд тусгагдсан болно.
Арга хэмжээний төгсгөлд албаны даргаас хэлтсийн дарга нарын ажилд нь амжилт хүслээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41196
0 эможи




