Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Архи, тамхигүй шинэлэх уриалга гаргалаа

2017 оны 2 сарын 21

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 14 хоног тутамд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаараа дамжуулан нийслэл болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлж, тайлагнадаг болсон билээ.

Өнөөдрийн мэдээллийн цагт Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр оролцож, дүүрэгтээ явуулж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр удахгүй болох Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг “Архи хэрэглэдэггүй, тамхи бэлэглэдэггүй” баяр болгох уриалгыг гаргасан байна.

Дашрамд дурдахад, тус дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр дараах ажлууд хийгдэхээр болжээ.

-Аврах гал утраах 80 дугаар ангийн депогийн  барилга  /483.6 сая /,

-Цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл /1,220.2 сая/,

-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил:

-Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлэгийн барилга /нэг тэрбум/,

-400 метр дулааны шугам сүлжээг солих /207 сая/,

-Дүүргийн орон сууцны хороолол доторх болон төв замын засвар шинэчлэл /362сая/,

Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил:

-2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв,

-Нарны зайн гэрлийн гэрэлтүүлэг сайжруулах,нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх,

-Нуурын гэр хорооллын агаарын шугам солих,

-Нэгдүгээр хорооны 3,4,5,6 дугаар байрны орцны үүд засварлах, тохижуулахаар тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41161
0 эможи
keyboard_arrow_up