Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Нарантуул” өнөөдөр амрахгүй

2017 оны 2 сарын 21

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллаад шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амарна гэдгийг тус захын удирдлагууд тодотгож байна. “Нарантуул” гуравдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Дүнжингарав” худалдааны төв битүүний өдөр хагас ажиллана. Өглөө 10 цагаас нээж, өдөр 12 цагт хаах юм байна. Харин “Хархорин”, “Юмт бөмбөгөр” захууд битүүний өдөр бүтэн /10-18 цаг/ ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амрах хуваарь гаргажээ. Гуравдугаар сарын 2-ны өдрөөс ихэнх худалдааны төв, захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41134
0 эможи
keyboard_arrow_up