Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн мөнгийг хасах чиглэл барина

2017 оны 2 сарын 20

Амьжиргааны баталгаажих төвшин 1-10-р зэрэглэлд багтдаг буюу нийт хүүхдийн 60 хувьд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа.

Тэтгэмж аваагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 онд хуримтлал хэлбэрээр олгохоор төлөвлөөд байсан ч нөхөж олгохгүй байх нөхцөл байдал үүсээд байна.

Учир нь Засгийн газар ОУВС-тай хамтарч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх чиглэл гарснаар халамж, тэтгэмжийн асуудлыг хумих асуудал яригдаж эхэллээ.

Уг чиглэлийн дагуу хүүхдийн мөнгөний хуримтлалыг нөхөж олгохгүй байх, амьжиргааны баталгаажих төвшний 1-10-р зэрэглэлд орж, тэтгэмжээ бэлэн мөнгөөр авч байгаа хүүхдүүдийн 20 хувийг хасах асуудлыг төсвийн тодотголд суулгах юм байна.

Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах байдлаар зохицуулалт хийхээр болсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41125
0 эможи
keyboard_arrow_up