Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Хасу кап”-ийн аваргууд тодров

2017 оны 2 сарын 20

“Хасу мегаватт” компанийн нэрэмжит “Хасу кап-2017” волейболын клубуудын аварга шалгаруулах тэмцээн “Эко” цогцолборт боллоо. Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90, Монголын волейболын холбооны 60 жилийн ойн хүрээнд болсон тус тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй таван баг өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд С.Баянчулуун эзэнтэй “Алтайн барс” клуб тэргүүлж, “Энагурэ”, “Тэнүүн-Огоо” баг удаалав. Харин эрэгтэйчүүдээс А.Ганхуяг эзэнтэй “Тэнүүн-Огоо” баг түрүүлсэн бол “Хасу мегаватт”, “Эрчим” клуб мөнгө, хүрэл медалийн тавцанд гарлаа. Тус тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Үнэнтуяа шалгарсан бол эрчүүдээс Э.Сайханбаатар шилдэг тоглогч боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
41120
1 эможи
keyboard_arrow_up