Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС-гийн хөтөлбөр гурван талт хэлэлцээр зөрчиж байна гэв

2017 оны 2 сарын 20

Манай улс ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Тэгвэл энэ асуудлаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийлээ. Тэд уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байгааг хэлсэн юм.

Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар “Нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтуудыг өчигдрийн мэдээлэл үндсэндээ зөрчиж эхлэх байдалтай болж байна. Хэрэв энэ хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж, цаашид ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх болвол МҮЭХ хамтын маргаан эхлүүлэх болно. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэхгүй гэдэгт найдаж байна” гэлээ.

Зөрчигдөж буй хэлэлцээрийн заалтууд

-Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна гэсэн заалтыг шууд утгаар зөрчиж байгаа юм.

-Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан ААН, иргэдэд учирч буй хүндрэл бэршээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

-Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлнэ.

-Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, улмаар нэмэгдүүлэх нөхцөл бололцоотойгоор хэрэгжүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41119
0 эможи
keyboard_arrow_up