Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын Ардын банкнаас своп хэлцлээ үргэлжлүүлэх урилга иржээ

2017 оны 2 сарын 20

Монголбанк, Хятадын Ардын банктай хийсэн своп хэлэлцээ ирэх наймдугаар сард дуусна. Своп хэлцлийн хугацаа дуусаагүй хэдий ч сүүлийн саруудад  зогсонги байдалд ороод байсан юм. Улмаар Монгол Улсын засгийн газар, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаархи /өчигдөр/ хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн Хятадын Ардын банкнаас 2 тэрбум ам.долларыг своп хэлцлээр авах болсноо мэдэгдсэн.

Мөн энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлэлцээрээ /2017.02.19/цаашид үргэлжлүүлье гэсэн урилга ирсэн байгаа. Тиймээс ойрын үед хугацаа сунгах асуудал яригдаж, амжилттай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тодотгосон юм. Уг своп хэлцэл хийх боломж нь ОУВС-гийн зуучлалаар нээгдэж буй гэдгийг холбогдох албаныхан өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41104
0 эможи
keyboard_arrow_up