Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Долларын ханш суларчээ

2017 оны 2 сарын 20

“Найман шарга” валют арилжааны төвд өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2483 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2490-2492 төгрөгөөр худалдаалж байна.

Өнөөдрөөс яг хоёр сарын өмнө ам.доллар 2494 төгрөгтэй тэнцэж байсан. Уг ханштай харьцуулахад ам.долларын ханш 10 төгрөгөөр суларчээ.

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл “2016 онд төв банк 189 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют арилжаалсан” гэж мэдэгдсэн.

Ийм хэмжээний валют зах зээлд нийлүүлсэн ч  ам.долларын сарын төгрөгтэй тэнцэх дундаж ханш 2483 төгрөгтэй тэнцэж, 2015 оны эцэстэй харьцуулахад 24,4 хувиар чангараад байгаа юм. Гэсэн ч ирэх саруудад ам.долларын ханш суларна гэсэн эерэг хүлээлт эдийн засагчдын дунд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41097
0 эможи
keyboard_arrow_up