Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ахмадуудад “Насны хишиг” олгоно

2017 оны 2 сарын 18

Сар шинэ, үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насныханд тэтгэврээс нь гадна “Насны хишиг” хүртээж байх хуулийг УИХ-аас баталсан.

Хишгийг олгохын өмнө бүртгэл хийж байгаа. Энэ ажил дуусах шатандаа орж, ирэх долоо хоногоос ахмадуудад “Насны хишиг”-ийг олгохоор болжээ. Тодруулбал, бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг энэ сарын 20-ноос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкны дансаар дамжин олгохоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан ажиллаж байгаа аж.

Хоёрдугаар сарын 17-ний байдлаар 103 мянган ахмад дээрх хишгийг авах хүсэлтээ гаргажээ.

2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан юм. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргахаар журамд тусгасан. 

УИХ-аас 2017 оны төсөвт “Насны хишиг” олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

Онцлоход, 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөг тус, тус олгохоор хуульд заасан байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41063
0 эможи
keyboard_arrow_up