Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүргийнхэн цэвэрлэгээтэй

2017 оны 2 сарын 18

XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зарласан.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын оюутан, сурагчид мөн их цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх юм. Мөн өдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэнэ.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан албан хаагчид идэвхитэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41062
0 эможи
keyboard_arrow_up