Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС-ийн хэлэлцээрийн ҮР ДҮНгийн талаар мэдээлэл хийнэ

2017 оны 2 сарын 17

Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай болсон зээл тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Засгийн газар удаан хугацааны туршид Олон Улсын Валютын Сантай хэлэлцээ хийж байгаа билээ. 

 

 

Тусламжийн хөтөлбөрт өнөө мөдгүй орно гэсэн мэдээлэл гарсаар лавтай хоёр сарыг үдээд байна. 

Тэгвэл Сангийн Яам, ОУВС-тай хэлэлцээрээ хийгээд дуусчээ.  Хэлэлцээрийн үр дүнгийн талаар НЯМ гарагт Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Хэвлэлийн бага хурал хийх юм байна. 

Үр дүнг олон нийтэд мэдээлэхдээ Ням гараг буюу амралтын өдрийг сонгосны учир нь Олон улсын зах зээл дээр савлагаа үүсэх магадлалтай байдаг хэмээн Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч тайлбарлалаа.

УИХ дахь МАН-ын бүлэгт өчигдөр энэхүү хөтөлбөрийн талаар танилцуулсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "МАН-ын бүлгийн хуралдаанаар өчигдөр ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар Засгийн газраас мэдээлэл сонслоо. ОУВС-гийн хэлэлцээрт орохоос өөр гарц байхгүй. ОУВС-гийн зүгээс өрийн дарамтыг ачаалал багатай яаж давах вэ, төслийн сахилга батыг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт  тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41052
0 эможи
keyboard_arrow_up