Хувийн мэдээллээ нягтлан засварлах хугацааг сунгалаа
2017 оны 2 сарын 17

Хувийн мэдээллээ нягтлан шалгах, засварлах хугацааг 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгалаа
НӨАТ-ын урамшуулал авахаар цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 133’226 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг Сангийн Яамнаас 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгалаа. Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа аваарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41048
0 эможи




