Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй гэв

2017 оны 2 сарын 17

Улсын эдийн засаг хямарсны улмаас иргэд урьдчилгаа төлбөр төлөн, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй, мөн түрээсийн байранд орох сонирхолтой иргэд олон байгааг харгалзан үзэж “Буянт-Ухаа-2” хорооллын зарим байрыг түрээсэнд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ зохион байгуулна. ТОСК-аас өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд буюу “Буянт-Ухаа-2” хороололд гурван өрөө бүхий 100 айлын орон сууцыг түрээслүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй, зөвхөн түрээсийн журмаар л ашиглах тухай журамласан байна. Харин орон нутагт Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан орон сууцны ашиглалтыг шийдвэрлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41024
0 эможи
keyboard_arrow_up