Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Насны хишиг”-т 103 мянган ахмад бүртгүүлжээ

2017 оны 2 сарын 15

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Цагаан сарын баяр болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны өндөр настанд “Насны хишиг” олгохоор болсон. Улсын хэмжээнд насны хишиг хүртэх эрхтэй 122 мянга гаруй ахмад байгаагаас одоогийн байдлаар бүртгүүлсэн хэчнээн иргэн байгаа талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ахмад настны нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэн Б.Дэлгэрдалайгаас тодруулахад “Хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 103 мянга гаруй ахмад “Насны хишиг” авахаар бүртгүүлсэн. Харин мөнгө нь хоёрдугаар сарын 20-ноос эхлэн тухайн иргэний бүртгүүлсэн Төрийн, Хаан, Капитал банкны дансанд орно. Тухайн ахмад настан нэг бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй” гэлээ.

Энэ жилийн бүртгэлийн хугацаа зургадугаар сарын 30-нд дуусах бөгөөд “Насны хишиг” авах ахмадууд энэ хугацаанд материалаа бүрдүүлж, бүртгүүлэх боломжтой. Мөн Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг зургадугаар сарын 25-аас эхлэн олгох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40957
0 эможи
keyboard_arrow_up