Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жил болголоо

2017 оны 2 сарын 15

Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг билээ. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм.

Нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаа урт байгаагаас тэтгэвэр, тэтгэмж нь олговол зохих эзэндээ хүрч буй эсэх нь тодорхойгүй болох, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын сангийн зарцуулалтад хяналт тавихад хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар гардаг аж.

Үүнтэй холбоотойгоор нотариатчийн олгосон итгэмжлэлийн хугацаанд хяналт тавьж, нэг жилээс илүү хугацаагаар олгосон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг олгохгүй болсон гэдгийг Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40954
0 эможи
keyboard_arrow_up