“Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган 2017“ ӨНӨӨДӨР болно
2017 оны 2 сарын 15

Барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор Төрийн боллон төрийн бус мэргэжлийн байгууллагууд хамтран "Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган 2017"-г зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдах уг чуулганд салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлох, төр ба хувийн хэвшлийнхний харилцан ойлголцол, хамтын ажиллагааг уялдаа холбоотой болгох гээд олон талын ач холбогдолтой.
Энэхүү чуулганд барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагууд, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид гээд хэн бүхэн оролцох боломж нээлттэй.
Холбоо барих: 9990-7816, 77113333...
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40934
0 эможи




