Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэвэрт гарах ээжүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 2018 оноос нэмж тооцно

2017 оны 2 сарын 14

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар ээжүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдох болж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, тухайн ээжийг тэтгэвэрт гарахад нь төрүүлсэн хүүхдийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, ажилласан жил нь нэмэгдэнэ гэсэн үг. 

Ингэснээр ажил хийж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа уртсаж, тэтгэвэр өндөр тогтоолгох боломж бүрдэх юм.  Тодруулбал, хэдэн ч хүүхэд төрүүлсэн байсан хүүхдийнх нь тоогоор тухайн ээжийн НДШ-ийг нь 1.5 жилээр нэмж тооцно. Хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулиар өмнө нь тэтгэвэрт гарсан ээжүүдийн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцохгүй юм байна.  ...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40918
0 эможи
keyboard_arrow_up